ОЮУТАН ЗАЛУУСТ БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР, СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ

Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төв нь “Аян зохион байгуулах тухай” Нийслэлийн засаг даргын А/319, А/527 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн засаг даргын А/200, А/238 дугаар захирамж, Эрүүл мэндийн төвийн даргын А/67, А/69 дугаар тушаалын хүрээнд Дүүргийн нийгмийн бодлогын хэлтэс, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран харьяа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 2360 сурагч, их дээд сургуулийн 320 оюутанд БЗДХ, сүрьеэ, хорт зуршлаас сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулан, сайн дурын шинжилгээнд хамруулж зөвлөгөө өглөө.

Мөн илрүүлэгт оролцсон иргэдэд цусаар дамжих халдварууд болох элэгний В,С вирус, бэлгийн замын халдвар тэмбүү, ХДХВ илрүүлэх шинжилгээг хийж, эдгээр өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, хамгаалах арга замын талаар ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгаа хийгдэнэ.

Эхний 3 өдөр тус аппаратаар 500 иргэнд шинжилгээ хийх боломжтой байснаас 277 иргэн хамрагдсан байна. Иймд доорх хуваариар иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.