БЗДХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ

“Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээнд зорилтот бүлгийн иргэдийг хамруулъя” аяны хүрээнд төлөвлөгөө гарган дараах ажлуудыг хийлээ.
• ХУД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах 10-12 ангийн 2360 хүүхдэд нөлөөллийн сургалт, сайндурын илрүүлэг шинжилгээнд хамруулсанаас шинэ халдвар 1, хуучин халдвар 1 илэрч эмчилгээнд хамруулсан.
• ХУД-ын 11 хорооны нутаг дэвсгэрт оршин 3 зочид буудал,2 дэн буудлын үйл ажиллагаанд зөвлөн туслах, 16 ажилчдыг цусаар дамжих халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан.
• Механик инженерийн сургуулийн МСҮТ-ийн 320 оюутанд “ БЗДХ-ын тухай ойголт урьдчилан сэргийлэх “ “ Төрөлхийн тэмбүүгээс сэргийлье” сургалт хийж бэлгийн замын цусаар дамжих халдвар илрүүлэх сайн дурын шинжилгээн 290 оюутан хамрууллаа.
• БЗДХ-аас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлж “ БЗДХ-ын тухай ойголт урьдчилан сэргийлэх “ “ Төрөлхийн тэмбүүгээс сэргийлье” сэдвүүдээр санамж зөвлөгөөг 1000 ширхэг, хөлтэй постер самбар 3 ширхэг, СДЗШК-ийн үйл ажиллагааны тухай хөлтэй самбар 1 ш, РРП хичээл 3 ширхэг, байгууллагын вэб хуудсаар БЗДХ-уудаас сэргийлэх мэдээлэл байнга байршуулан ажиллаж байгаа.