ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ “САЙН ТУРШЛАГА – 2019” АРГА ХЭМЖЭЭНД 8 ШИЛДЭГ АЖЛААРАА ОРОЛЦОЖ БАЙНА

Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зохион байгуулж буй “Сайн туршлага – 2019” үйл ажиллагаанд Хан-Уул эрүүл мэнд төв нь нийт 8 ажлаар оролцож байгаа бөгөөд нутагшуулсан 3 сайн туршлага, шинээр нэвтрүүлсэн 5 сайн туршлагаар өрсөлдөж байна.

“Сайн туршлага-2019” арга хэмжээнд нийт 42 байгууллагын 272 бүтээл өрсөлдөж, бусад эрүүл мэндийн байгууллагууддаа танилцуулга мэдээлэлээ хүргэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой аж.