Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан мод, бут, сөөг тарих Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 09/1947 тоот албан бичгийн хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, Аж ахуйн албаны ажилчидтайгаа Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутагт байрлах Ногоон паспорт – Ногоон төгөлд хайлаас 20 ширхэг, монос 15 ширхэг, гүйс 15 ш нийт 50 ширхэг мод тарив.
Уг арга хэмжээнд оролцох боломжгүй ажилчид Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу мөнгөн хандивыг 1 ажилтны 5000 төгрөгөөр тооцон төвлөрүүлж, төрийн сангийн дансанд тушаав.