САЙН ТУРШЛАГА – 2019 ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зохион байгуулсан “Сайн туршлага – 2019” үйл ажиллагаанд “ШҮДНИЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНОШЛОГООНЫ ШИНЭ ТЕХНОЛОГИ” чиглэлээр Шүдний их эмч Г.Төрбат оролцож Тэргүүн байр эзэллээ.

Хан-Уул эрүүл мэндийн төвийн Шүдний кабинетийн хамт олон шүд, эрүү нүүрний гажиг заслын эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай шүдний дэлгэмэл РЕНТГЕН аппарат, бага үрэлттэй шулуун нумын SLWF зэрэг багаж, тоног төхөөрөмжүүдийг бэлтгэн бэлтгэл ажил хангагдаад байна.

Нүүр амны их эмч Г.Төрбат нь үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ээлтэй тав тухтай аюулгүй орчинд үзүүлэхийн тулд шүдний кабинетад ивээн тэтгэгч байгууллагуудаас 2018-2019 оноодад 100 хувийн буцалтгүй хөрөнгө оруулалт авч тохижилт хийлгэсэн мөн шүдний гажиг заслын эмчилгээ оношлогоог хоёрдугаар шатлалын эмнэлэгт анх нэвтрүүлэхээр амжилттай ажиллаж байгаа шилдэг залуу эмч юм.