ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын А/363 дугаар захирамжийн дагуу 12, 13, 14-р хороодын иргэдэд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Явуулын нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулсан.

Тус үйлчилгээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн 8 нарийн мэргэжлийн эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзлэг, шинжилгээ хийсэн. Нийт урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд 329 иргэн хамрагдсан байна.

Сургалт сурталчилгаа 18 төрлийн 472 ширхэг сургалт сурталчилгааны материалийг тараав.