АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29,1,5 “а” 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11-р зүйлийн 11,1,1, 11,1,5, Төсвийн тухай хуулийн 41-р зүйлийн 41,2,2, Засгийн газрын 2017 оны 11, 24-р тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/305 тоот тушаал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 23/15 тогтоол, Хан-Уул эрүүл мэндийн даргын 2019 оны А/69 тоот тушаал “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, шинжилгээнд зорилтод бүлгийн иргэдийг хамруулъя” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн аж ахуй нэгж, албан байгууллагуудын ажилчин албан хаагчдад БЗДХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, сүрьеэ өвчнөөс сэргийлье, ТТТӨ-с урьдчилан сэргийлэх арга зам гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулж Цусаар дамжих халдвар илрүүлэх шинжилгээнд 5 байгууллагын 480 хүнийг хамрууллаа.