Дэлхийн гар угаах өдрийг тэмдэглэн Хан-уул дүүргийн харьяа ЕБС-ууд болон цэцэрлэгийн байгууллагуудаар гарын ариун цэвэр, эрүүл ахуйн талаар хүүхэд багачуудад эрүүл мэндийн боловсрол олгосон. Мөн эцэг эхчүүдийн гар угаах дадал хэвшлийг тогтмол болгох, хүүхэддээ зааж өгөх эрүүл зан үйлийг хэвшүүлэх дадал сургалтыг зохион байгуулан ажиллав.