Нийслэлийн хэмжээнд 2019 оны II дугаар ээлжийн цэрэг татлагыг 2019 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Хан–Уул дүүргийн цэрэг татлага дүүргийн 34-р сургууль дээр 9:00 цагаас эхэллээ.
Цэрэг татлагад орж буй залуусын цэрэгт явах үгүйг шийдэж буй гол үзүүлэлт нь эрүүл мэндийн үзүүлэлт байдаг. Цэргийн насны залуусын эрүүлжилтийг хянах Mhealth програмыг 2018 оноос Хан-Уул эрүүл мэндийн төв анх санаачлан хэрэгжүүлсэн. Хан-Уул дүүргийн 2019 I ээлжийн цэрэг татлагаар цэргийн насны залуучууд эрүүлжилт сайжирч байгаа мэдээ Mhealth програмаас гарсан мөн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдээр харагдсан.
Энэ удаагийн цэрэг татлагад Хан-Уул эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн чадварлаг эмч нараас бүрдсэн баг Mhealth програмын тусламжтай ажиллахаар бэлтгэлээ хангаад байна.