ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг Нийслэл хотын хэмжээнд зохион байгуулж байна.
Газар хөдлөлтийн гамшгийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Гэгээнтэн интертаймент” ХХК-ийн зүүн талд байрлах “Наран титан групп” ХХК-ийн баригдаж байгаа орон сууцны барилгад зохион байгууллаа.
Тус Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Газар хөдлөлтийн гамшгийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн үеэр Хан-Уул эрүүл мэндийн төвийн Эрүүл мэндийн албаны отрядууд өөр өөрийн хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ.