ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭЭДЛЭГЧ ӨРХ, ИРГЭН ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛ

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, мөн өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийг дээдлэгч өрх 10, иргэн 11 шалгарснаас Хан-Уул дүүргийн хувьд Эрүүл мэндийг дээдлэгч өрх 2, иргэн 1 шалгарсан.

Хан-Уул дүүргийн 16-р хорооны оршин суугч Л.Бямбадолгорын гэр бүл болон Д.Оюунчимэгийн гэр бүл эрүүл мэндийг дээдлэгч өрхөөр мөн 8-р хорооны оршин суугч Д.Очирхуяг эрүүл мэндийг дээдлэгч иргэнээр шалгарч шагнагдсанд баяр хргэе.