ЭМТ-ийн хэвтэн эмчлүүлэхтасаг, төв болон Яармаг салбарын нийт эмч эмнэлгийн ажилчдыг хамар залгиурын нян тээгчийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж 2019 оны 10-р сарын 8-9-ний өдрүүдэд шинжилгээг нян судлалын лабораторид авч шинжлүүллээ.
Шинжилгээнд нийт ажилчдын 31,6% нь буюу 71 хүн хамрагдсан байна. Шинжилгээгээр 7,04% нь нян тээгчээр илэрсэн. /3 нь стафилакокк, 2 нь MRSA /
MRSA-тай илэрсэн 2 хүнд хавьтлын сэргийлэлтийн арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар зөвөлгөөг өгч нян тээгчээр илэрсэн нийт 5 хүнийг эмчилгээнд хамрууллаа.