Хан-Уул эрүүл мэндийн төвийн Гемодиализын хэсэгт Японы Китасо Их сургуулийн доктор Киничи Кокуба, Хироказо Мацубара нар тоног төхөөрөмжинд үзлэг шинжилгээ хийлээ.
Гемодиализын гурван аппарат болон усны системээс дээж аван эндотоксин болон бактерийн шинжилгээ хийж хариу нь олон улсын ISO23500:2014 стандартыг 100% хангаж байна гэж дүгнэсэн.