Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлэн “Нийслэлийн Шилдэг Эрүүл мэндийн байгууллага”-ын гуравдугаар байрыг эзэллээ.
Хан-Уул эрүүл мэндийн төв нь Төв болон Яармаг салбар амбулаториудын дотор, гадна фасад засвар, Яармаг салбар амбулаторийн гадна талбай тохижилтыг хийж, Шүд, Сэтгэц, Дотоод шүүрэл, Настны кабинетуудыг тохижуулан мөн Лаборатори, Ариутгал, Эрчимт эмчилгээ, Тусгаарлах хэсэг, Халдварт бусын нэг цэгийн үйлчилгээ зэрэг хэсгүүдийг шинэчлэн зохион байгуулж, тоног төхөөрөмжөөр ханган эмчилгээ оношлогоонд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Ажилтан бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр Хан-Уул эрүүл мэндийн төвийн хамт олон 2019 онд АНХ УДААГАА энэхүү шагналыг авлаа.