Хан-Уул Дүүргийн ЗДТГ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн төвд “Диабетийн төв” нээгдлээ. Дүүргийн иргэдийг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хяналтанд авч хүндрэлээс сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор дотоод шүүрлийн кабинет үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Диабетийн төв” ийн хэмжээнд ажиллахаар өнөөдөр нээлтээ хийлээ.