СУВИЛАХУЙН АЛБА НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЛБА БОЛЛОО…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээгээрээ Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас “Дүүргийн эрүүл мэндийн төвийн номинаци”-аар II байр эзэллээ.

Иргэдийн хорт зуршлыг бууруулах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, амьдралын зөв дадал хэвшүүлэхэд сувилагч нарын оролцоо нэмэгдүүлэх, эх хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх зорилгоор “ЭХ, ХҮҮХЭД, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД СУВИЛАХУЙН ОРОЛЦОО” сэдвийн дор зохион байгуулсан үйл ажиллагаанд амжилттай оролцсон юм.