ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН 2019 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Эмгэг судлалын тайлангийн хурал нь Хан-Уул дүүргийн 2019 оны хүн амын нас баралтын шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн талаар мэргэжлийн байгууллагуудын дүн шинжилгээг нэгтгэн, санал солилцож, цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох хурал юм.
Дараах сэдвүүдээр мэдээлэл хийгдлээ:

  • Хан-Уул дүүргийн хүн амын 2019 оны гэрийн нас баралтанд хийсэн дүн шинжилгээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа,
  • Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн эмнэлэгт хоног болоогүй нас барсан иргэдийн талаархи мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ,
  • Хүүхдийн гэрийн эндэгдлийн шалтгаанд хийсэн дүн шинжилгээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хийгдлээ.
  • Тус хуралд НЭМГ, Эмгэг судлалын үндэсний төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн 16-н өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч, мэргэжилтэн нарын төлөөлөл тус тус оролцлоо.