ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЭРҮҮЛ ИРГЭН АЯН – 2020 НЭЭЛТ БОЛЛОО

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, МУ-ын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлж иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг шуурхай чанартай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “ЭРҮҮЛ ИРГЭН АЯН” хэрэгжиж байгаа билээ.

Нийслэлийн ЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй эрүүл иргэн аян 3 дахь жилдээ зохион байгуулагдаж Нийслэл хотын хороо, Өрхийн эрүүл мэндийн төв бүрт нарийн мэргэжлийн 7 – 8 чиглэлийн эмч мэргэжилтэн очиж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог хийж бас зөвлөгөө өгч ажилладаг.

2019 онд энэхүү аяны хугацаанд Хан-Уул эрүүл мэндийн төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг нь тус дүүргийн 16 хорооны иргэдэд 2 удаагийн тойрон үзлэгийг Өрхийн эрүүл мэндийн төв болон Хан-Уул Нэгдсэн эмнэлэгтэй хамтран амжилттай зохион байгуулж 9315 иргэн буюу давхардсан тоогоор 30193 иргэнийг хамруулж Нийслэлд тэргүүн байранд орсон.

Мөн Хан уул эрүүл мэндийн төвийн хамт олон 2019 онд эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох Эхийн эндэгдэлгүй, Төрөлхийн тэмбүүгүй , Оношийн зөрүүгүй цорийн ганц ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ болов.

Эрүүл иргэн аян – 2020 үйл ажиллагааны хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар, хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг хийгдэхээс гадна Улсын хэмжээнд явагдаж байгаа “Тэмбүүг устгая” аян, Сүрьеэгийн халдварыг бууруулах, Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд үргэлжлэн явагдах юм.

2020 оны “Эрүүл иргэн“ аяны онцлог нь Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч нар, дүүргийн эмч нартай хамтран үзлэг оношлогоо хийх болсон нь ОНЦЛОГ юм.

Эрүүл иргэн аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн, ЗГ гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

2020 “Эрүүл иргэн” аян Нийслэлийн хэмжээнд ийнхүү өнөөдрөөс эхэлж байна.