Дүүргийн иргэдийг ШИНЭ КОРОНАВИРУСЫН халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх ажлын хүрээнд:
1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шаардлагатай хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах
2. Эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоох, өвчтөний сахиур, эргэлтэнд зохицуулалт хийх
3. Эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, амны хаалт, гар угаах, халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэх
4. Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд, эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааны материалыг тогтмол хүргэж, мэдээлэл өгч байна.