Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 16-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй онлайн хурал хийлээ. Үүнд:
1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед шаардлагатай хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангах
2. Эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоох, өвчтөний сахиур, эргэлтэнд зохицуулалт хийх
3. Эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, амны хаалт, гар угаах, халдваргүйтгэх нөхцөлийг бүрдүүлэх
4. Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх талаар арга хэмжээ зохион байгуулах нэмэгдүүлэх, шаардлагатай байгааг мэдэгдлээ.