БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ…

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны “Их цэвэрлэгээний хуваарь батлах тухай” 01 дүгээр тушаал, Хан-уул дүүргийн засаг даргын 2020 оны 01-р сарын 22-ны өдрийн А/29 дүгээр захирамжийн дагуу дүүргийн ЗДТГ-ын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09/238 тоотоор ирүүлсэн албан бичгийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн 91 эмч, эмнэлгийн ажилчид оролцож хариуцсан зам тайлбайн цас мөс, хог хаягдлыг түүн ууталж Дүүргийн нийтлэг үйлчилгээний ажилтанд хүлээлгэн өглөө.