Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны “Шуурхай штаб байгуулах тухай” 02 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод эрүүл мэндийн хяналт үзлэгийг гаргаад байгаа билээ.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт нэг Айдсын даваа хяналтын постонд Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмч нар эрүүл мэндийн хяналт хийж байгаа бөгөөд 13 өдрийн байдлаар 10105 авто машин, 34242 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн, сэжигтэй тохиолдол илрээгүй байна.