ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ОНЛАЙН ХУРЛЫГ 3 ДАХЬ УДААГАА ХИЙЛЭЭ

Хан-Уул эрүүл мэндийн төв Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 16-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй онлайн хурлыг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Шинэ коронавирус (COVID-19)-тэй холбоотой гарсан тушаал шийдвэрийг танилцууллаа.
Үүнд: Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/93 тоот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/101 тоот Шинэ коронавирус (COVID-19)-ын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, зураглал батлах тухай тушаал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/18 тоот Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай тушаалуудыг танилцуулан Цагаан сарын баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг чиглэлийг өгсөн.

Мөн ӨЭМТ-үүдийн дарга нарт тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж, утсаар зөвлөгөө өгдөг эмч нарын зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулах, гэрийн эргэлтийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг даалгасан.

Мөн Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх талаар арга хэмжээ зохион байгуулах нэмэгдүүлэх, шаардлагатай байгааг мэдэгдлээ.