НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД ХӨЛ ХОРИО ДУУСТАЛ ГАДААД РУУ ЗОРЧИХГҮЙ…

Дэлхийн олон улс, орнуудад тархаад буй Covid-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор төр, захиргааны байгууллагууд шат дараалсан олон шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж байгаа билээ.

Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комисс 2020 оны 02 сарын 23-ны өдөр “Гадаад улс болон орон нутагт зорчихыг түр хориглох тухай” 03 тоот тушаалыг гаргажээ.