ХОТРУУ ЧИГЛЭСЭН ХӨДӨЛГӨӨН НЭМЭГДЭЭД БАЙНА

Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гарсан.

Тухайлбал, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ хоёрдугаар сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан.

Түүнчлэн хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд тусгай хуваарьт шилжүүлж төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад үйлчлэхээр зохицуулсан.

Уг хязгаарлалт өнөөдөр дуусантай холбоотойгоор сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутаг гарч амарсан иргэд хөл хорионд ороод байсан бол хотруу орох гэж яарч байна.