ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА…

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нэгтгэсэн онлайн хуралд Хан-Уул дүүргийн 21-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар болох 17 их эмч 100%-ийн ирцтэй, амжилттай оролцлоо.

Хурлаар “COVID-19” вирусийн үед өрхийн эрүүл мэндийн төв дээр авах арга хэмжээ болон холбогдох заавар, зөвлөгөөг өгч, Эрүүл мэндийн яам, Онцгой комиссын тушаал шийдвэрийг танилцуулан, үүрэг даалгавар авлаа.