ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Э.БОДЬЦЭЦЭГ:

“Орон нутаг, хот хоорондын авто замыг түр хугацаагаар хаасан хэдий ч авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор хүнс, шатахуун, сайжруулсан түлшний ачаа тээвэр, ариутгалын бодис, эмийн ханган нийлүүлэлтэд хязгаарлалт тавихгүйгээр, тодорхой зөвшөөрөлтэй нэвтрүүлнэ.

Өлзийт нэг Айдасын даваа пост, таван толгойн пост, морингийн давааны постууд дээр Хан-Уул эрүүл мэндийн төвийн их эмч нар эрүүл мэндийн хяналт хийж тус ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хяналтын постонд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг Хан-Уул Эрүүл мэндийн төвийн удирдлагууд давхар хуваарь гарган, үүрэг чиглэл, зөвлөгөө өгч 24 цагийн нарийн хуваариар ажиллаж эхэлсэн.