Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 31 өдрийн А/14 тоот тушаалын хэрэгжилтийг ханган Өлзийт нэг Айдасын даваа авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай постонд 24 цагийн эрүүл мэндийн хяналт үзлэгийг хийж байна.
Тус хяналтын постоор 34 өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл 41077, зорчигч 129434 иргэн зорчсон бөгөөд уг зорчигчдод урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.