ӨЛЗИЙТ НЭГ АЙДАСЫН ДАВАА ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт нэг Айдасын даваа шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх авто тээврийн ачаалал сар шинийн баярын хязгаарлалт буюу 2020 оны 03 дугаар сарын 04-аас хойш эрс нэмэгдсэн.
Шинэ коронавируст халдвар Монголд анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 10-ны 07:00 цагаас 03 дугаар сарын 16 өдрийг 07:00 цаг хүртэл хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Гэвч хяналтын постноос гадагш орших Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хорооны иргэдийн ажлын байр, эмнэлэг, бараа материал тээвэрлэх, зорчих хөдөлгөөнд тусгай зохицуулалт шаардлагатай болсон.
Иймээс зохих зөвшөөрөл, үнэмлэх, асуумж судалгааны хүрээнд зорчих хөдөлгөөнийг зохицуулаад байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 77 тээврийн хэрэгсэл 220 зорчигч орсон, 60 тээврийн хэрэгсэл 253 зорчигч гарсан бөгөөд 22 асуумжийг хүргэсэн байна.