Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд халдвар тарааж болзошгүй орон гэргүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан тодорхой хугацааны турш нийслэлийн тусгай төвүүдэд байршуулахаар болсон.
Иймээс дотор, мэдрэл, сүрьеэ, мэс засал, БЗДХ-ийн үзлэг шинжилгээ, элэгний В, С вирус, цусны ерөнхий шинжилгээ, ЭХО, рентген гэрэлд харах зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлээ.