Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/135 тоот тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт, сэргийлэлтийн түр зааврыг дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд:
Хөтөч ажилтан ажиллуулж халдварын шинж тэмдэг бүхий үйлчлүүлэгчийг үзлэгийн өрөө рүү чиглүүлж бусад үйлчлүүлэгчтэй хавьтал болохоос сэргийлэх;
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүх, гарын эрүүл ахуй сахих, зөв ханиаж найтаах санамж, анхааруулгыг өгөх;
Амбулатори, хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэгт хэт ачаалал үүсэхээс сэргийлэн шинж тэмдэг илэрсэн үйлчлүүлэгчийг хүлээх бүсийг бусад үйлчлүүлэгчээс тусдаа байхаар зохион байгуулах;
Коронавируст халдвар (COVID-19)-ыг эрт илрүүлэх, оношлох чиглэлээр эрүүл мэндийн ажилтан бүрийг сургах;
Эмч мэргэжилтнүүдийг коронавируст халдвар (COVID-19)-ын эрсдэлээс сэргийлж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисоор хангах;
Эрүүл мэндийн ажилтанд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх зорилгоор илрэх шинж тэмдэг, тохиолдлын тодорхойлолтыг хэвлүүлэн нүдэнд харагдахуйцаар байршуулах;