Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн Коронавирусийн халдвартай иргэдийн биеийн байдал сайжирч байна.
Коронавируст халдвараар оношлогдон эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд 2 хүний биеийн байдал хүнд байсан ч сайжирч эхэлсэн аж.
Мөн коронавирусийн анхны тохиолдол болж МУ-д бүртгэгдсэн Франц иргэний уушгийг компьютерээр нарийн шинжилсэн ХӨСҮТ-ийн эмч түүнд хандан: “Таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж байна. Сайжирч байна. Эмчилгээ маш сайн зохиж байна” гэж хэлээд гарахад нь эмчлүүлэгч “Би инээмсэглэж байна. Таньд ч бас инээмсэглэл бэлэглэе” гэж араас мессэж бичсэн тухай ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Сүүлийн хоёр өдөр халдварын тохиолдол дахин нэмэгдээгүй байна.