ОНЛАЙН ХУРАЛ 2020.04.09

Хан-Уул эрүүл мэндийн төвөөс эмч нарын яриаг Хан-Уул дүүргийн 21 өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй онлайн хэлбэрээр тогтмол хийж байна.

Өнөөдрийн хурлаар Коронавируст халдварын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд гаргасан Улсын онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалуудыг танилцуулсан.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журмын дагуу эрүүл мэндийн хяналтанд авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар мэдээлэл солилцов.

Мөн Өлзийт нэг Айдсын даваа шалган нэвтрүүлэх авто тээврийн хяналтын цэгт хийгдэж буй Эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, сонор сэрэмжтэй ажиллахыг онцгой анхаарууллаа.