Тус эмнэлгээр үйлчлүүлж байсан 2 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан тухай мэдээлэл гарч хүн бүрийг айдаст автуулсан.
Тэгвэл ХӨСҮТ тухайн иргэдээс шинжилгээ авч эцсийн байдлаар баталгаат хариу гарна гэж мэдэгдэж байсан бол шинжилгээгээр 2 тохиолдол СӨРӨГ буюу вирус илрээгүй гэсэн сайхан мэдээг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
Гэхдээ энэ халдвар биднээс хол биш ойр байгааг, бид хэнэггүй байж боломгүйг, олон нийтийн газраар онцын шаардлагагүй бол явахгүй байхыг мөн тайвширах цаг болоогүйг, хэн ч халдвартай байж болзошгүйг энэ үйл явдал ахин санууллаа.