“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг энэ сарын 06, 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Сургуулийн бэлтгэл ажилтай өнөөдөр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дараг, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” танилцлаа.
Дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборын 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүрэгт байрлах Эх хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг зохион байгуулна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.