Э.Бодьцэцэг: ЯАРМАГ 300 ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦАЖ БАЙНА

“КОВИД-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт эхэллээ.

Уг дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборт 300 ортой /Яармаг 300/ эмнэлэг , Хан-Уул дүүрэгт байрлах Эх хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой /Яармаг 100/ эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэнэ.

Хан-Уул эрүүл мэндийн төв “КОВИД-19” дадлага сургуулийн Яармаг 100 эмнэлгийн Дүрс оношлогоо, Яармаг 300 эмнэлгийн Удирдлагын хэсэг, Сувилагчийн пост, Шар бүсийг хариуцан ажиллаж байгаа юм.