“КОВИД-19” ХАЛДВАРТАЙ НЬ БАТЛАГДСАН ИРГЭДЭЭС 13 НЬ БҮРЭН ЭМЧЛЭГДЖЭЭ

Манай улсад өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 42 болжээ. Эдгээрээс 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө ХӨСҮТ-д 29 хүний эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, ажиглалт, судалгаа үргэлжилж байна.

Мөн гадаад улс, орнуудад “Ковид-19” халдвар авсан Монголын 20 иргэн бүртгэгдсэнээс 15 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.