Хан-Уул дүүргийн Яармагийн дэнжид орших амбулатори нь анх эрүүлийг хамгаалахын системд өрхийн эмчийн үйлчилгээ бий болсноор Эрүүл мэндийн 13-р төв нэртэйгээр 1998 онд байгуулагдсан.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2001 оны 88-р тушаалын дагуу дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори болж нисэх, яармагийн чиглэлийн найман хорооны 83000 гаруй хүн амд үндсэн болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог хийж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Хан-Уул дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, ээлтэй орчинд үзүүлэх зорилгоор 2018 онд Яармаг салбар амбулаторийн гадна зам талбайн засвар тохижилтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар, 2019 онд гадна фасадны засварт Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтыг тус тус татан хийлгэсэн бол 2020 онд дотоод засвар, гадна сантехникийн засвар үйлчилгээг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар эхлүүлээд байна.