БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 02 ны өдрийн А/01 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 22 ны өдрийн А/29 дүгээр захирамжаар батлагдсан хуваарийн дагуу 02 дугаар сарын 08 өдрийн 10-12цагын хооронд хариуцсан гудамж талбай болон амбулаториудын гадна орчинд цас, мөс болон хог хаягдлыг түүж цэвэрлэв. Цэвэрлэгээнд Захиргаа аж ахуй, нийтлэг үйлчилгээний алба, нийгмийн эрүүл мэндийн тасаг, хэвтэн эмчлүүлэх тасаг, поликлиникийн нийт 50 эмч эмнэлгийн ажилчид оролцлоо.