КОРОНАВИРУСААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЖ БАЙНА

Коронавируст халдварын талаар сургалт зохион байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/259 тоот тушаалын хүрээнд (COVID19)-ын сэргийлэлт хяналт болон эмнэлгийн бэлэн байдалд үнэлгээ өгөх, орон нутагт сургагч багш бэлтгэх сургалтыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгууллаа.

КОВИД-19 халдварын үед Эрүүл мэндийн байгууллагын Удирдлага зохион байгуулалт, Халдварын сэргийлэлт хяналт, Эмнэлзүйн менежмент, Лаборатори, Эмэгтэйчүүд эх барих, хүүхдийн тусламж, үйлчилгээг хэрхэн явуулах чиглэлээр хийлээ.

Уг сургалтад Хан-Уул эрүүл мэндийн төв, Хан-Уул нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 20 албан хаагч оролцлоо.