У.ХҮРЭЛСҮХ : Эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт гарна гэж харж байгаа

Дэлхий нийтэд цар тахал гарсан цаг үеэс эхлэн Монгол Улс найман сар дотооддоо Коронавирусыг алдалгүй амжилттай хамгаалж ирсэн. Энэ ажлын үр дүн бол эрүүл мэндийн салбарын хамт олон болон эмч, эмнэлгийн ажилчид та бүхний хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Төр захиргааны байгууллагын бүх шатанд амжилттай ажиллаж, өнөөдөр эх орон маань амар амгалан сайн сайхан байна. Энэ бол Эрүүл мэндийн салбар, бусад төрийн байгууллагууд цаг үеийн арга хэмжээг уялдаа холбоотой хэрэгжүүлсний үр дүн. Үүнийг дэлхийн улс орнууд төдийгүй ДЭМБ-аас сайшааж байгаа.Тиймээс Эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнуудад Монгол Улсын Засгийн Газрын зүгээс болон ард түмний зүгээс гүн талархал илэрхийлье.

Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгийг зайлшгүй барих шаардлагатай байгаагийн дотор зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлэн суулгах төв, ХӨСҮТ-ийг хотоос гаргах, ХСҮТ-ийг өргөтгөх ёстой. Улсдаа хэрэгтэй хэдэн том эмнэлэг барьчихвал гадагш урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээж чадна. Энэ суурь ажлуудыг бид хийнэ. Үүний төлөө бүх л ачааллыг аваад ажиллана.