ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ, ЁС ЗҮЙН ХАНДЛАГА СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн 2020 арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 11-нд боллоо. Хан-Уул эрүүл мэндийн төвөөс Ёс зүйн салбар хорооны дарга, Ёс зүйн хорооны нарийн бичиг, Ёс зүйн хорооны гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Уг зөвлөгөөн нь Монгол төрийн ёс зүйн уламжлал, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийн үнэлгээ, төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн ажиллах нийтлэг журмын төсөл зэрэг эрх зүйн хэм хэмжээний актуудын хүрээнд зөвлөлдсөн юм.