Эвтэй Монгол уриатай Dance Chance бүжгийн хамт олонтай алтан гарт эмч, эмнэлэгийн ажилтануудаа төлөөлж Хан-Уул Дүүргийн Эрүүл Мэндийн Төв, Яармаг бүсийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ТОЛИНХУЛ бүжгээр нэгдлээ. Үүгээр дамжуулан цар тахлын үед сонор сэрэмжээ алдалгүй байж, маскаа тогтмол зүүж, бүжгийн хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж хамгийн гол нь бүгдээрээ эв найрамдалтай байхыг уриаллаа.
Уг залуусын хийж байгаа үйл ажиллагаа болон зөв бүхэнд уриалсан давалгааг дэмжиж буйгаа илэрхийлж бүх бүжигчдэд урдчилан сэргийлэх бүрэн үзлэг оношлогоо шинжилгээг хийж өгсөн.
Залуусын зүгээс энхийн манаанд бат зогсдог эмч, эмнэлэгийн ажилчидад баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм.
Эрхэм баян эрүүл мэнд…Эвтэй Монголын төлөө нэгдээрэй.