Эрүүл мэндийн яам Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн тул 1800-0119 дугаарт 07:00-20:00 цагийн хооронд холбогдон эмчид үзүүлэх цагаа захиалж болно.
Уг 18000119 тоот дугаараас Улсын эмнэлгүүдийн эмчийн үзлэгийн цагийг тараах бөгөөд ЭХО, РЕНТГЕН цагууд нь нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу үзүүлэх учир тус төвөөс тараах боломжгүй байна.
Ийнхүү цаг авахдаа дараах зүйлсийг анхаараарай…
Үүнд:
2-р шатлалын эмнэлгийн Зүрхний эмчид үзүүлэхдээ зүрхний цахилгаан бичлэг зайлшгүй хийлгэсэн, Дотор болон Бөөрний эмчид үзүүлэхдээ шинжилгээ хийлгэсэн байх шаардлагтай.
3-р шатлалруу үзүүлэх тохиолдолд 13А маягт авсан тохиолдолд цаг товлож өгнө.