ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сэргээн засах эмчилгээний баг, мэдрэлийн эмч нар хамтран “Харвалтын эсрэг хөдөлгөөнд нэгдэцгээе” уриан дор олон нийтэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа.

Нийслэлийн 219, 190р цэцэрлэгийн ажилчдад хүзүүний дасгал зааж цус харвахаас урьдчилан сэргийлэх сургалт хийсэн.

Мөн иргэдэд харвалтын эрсдэлийн үнэлгээг хийж харвалтын анхны шинж тэмдэг, харвалтаас хэрхэн сэргийлэх, артерийн даралтаа хэрхэн зөв хэмжих аргын талаар заавар зөвлөгөө өгч, сурталчилгааны материал тараалаа.