ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 10 ЦЭГЭЭР КОВИД-19 ХАЛДВАРЫН САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭГ АВЧ БАЙНА

Хан-Уул дүүргийн 1, 11, 18, 4, 5, 7, 16, 12, 13, 14 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавируст халдварын сайн дурын түргэвчилсэн шинжилгээг 09.00-15.00 цагт авч эхэлсэн.

Иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагатай бол эрүүл мэндийн 119, 18000119 дугааруудад холбогдож бүртгүүлэн цаг авна. Мөн http://119.mn/ цахим хуудсанд өөрсдөө бүртгүүлэх, бүртгүүлсэн тохиолдолд өөрт ойр байрлах шинжилгээний цэгүүд дээр очиж шинжилгээнд хамрагдах боломжтой.

Жич: Шинжилгээний хариуг http://119.mn/ ороод ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ хэсэг орж РД оруулан авна.