КОВИД-19 ХАЛДВАРЫН ТҮРГЭВЧИЛСЭН САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн 1, 11, 18, 4, 5, 7, 16, 12, 13, 14 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээг авч эхэллээ.

Иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагатай бол эрүүл мэндийн 119, 18000119 дугааруудад холбогдож бүртгүүлэн цаг авна.

Мөн www.119.mn цахим хуудсанд бүртгүүлэн өөрт ойр байрлах өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр байрлах шинжилгээний төвүүдэд хандаж болно.

Жич: Шинжилгээний хариуг www.119.mn ороод ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ хэсэг орж РД оруулан авна.