Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд байрлаж буй 1800-0119 дугаар дээр хүүхдийн эмч нар 24 цагаар ажиллаж томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
2020 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн томуу, томуу төст өвчний зөвлөгөө мэдээлэл өгөх шуурхай утас 1800-0119 дугаарын 2-р шугамаар 24 цагийн турш ажиллаж эхэлсэн юм.
Дээрх 1800-0119 дугаарын 2-р шугам дээр хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээр ахлуулсан 10 эмч ажиллаж, иргэдэд томуу, томуу төст өвчин, томуугийн дархлаажуулалт, хүүхдийн асаргаа, сувилгаа, хооллолтын талаарх зөвлөгөөг өгч байгаа тул иргэн та энгийн ярианы тарифаар 24 цагийн турш зөвлөгөө мэдээллийг хүлээн авах боломжтой.