Коронавируст халдварын дотоодын анхны тохиолдол бүртгэгдсэнээр тохиолдол бүрийн ард ойрын болох дам хавьталууд бий болж тэдгээр иргэдийг гэрт нь тусгаарлах, сорьц авах, халдваргүйтгэл хийх нь хамгийн чухал асуудал болсон.
Тусгаарлах үйл ажиллагаанд эрүүл мэндийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд тандалт хийх тандалтын багуудыг дайчлан ажиллуулж эхэлсэн. Хан-Уул эрүүл мэндийн төвөөс 4 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй 2 баг оролцож 24 цагаар сорьц авах, голомтын халдваргүйжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байгаа юм.
Хан-Уул дүүргийн тохиолдлууд дээр Эрүүл мэндийн төвөөс нэмэлтээр тандалтын 3 баг ажиллаж 210 иргэнээс сорьц авч, 3700мк талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна.