Хан-Уул дүүргийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 10 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн.
“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм.
Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.
Иргэд шинжилгээний хариугаа www.119.mn вэб сайтаас өөрийн регистрийн дугаараар авна.